
Diluv Hutugthu Foundation, Zavkhan Province Health Department, and Johns Hopkins University
Zero TB in Kids project
Дилав хутагт сан, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургууль хамтран “Хүүхэд бүрд сүрьеэгүй ирээдүй” уриатай “СҮРЬЕЭГҮЙ ЗАВХАН” төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гурвалсан санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг үзэглэх ёслолд Дилав хутагт сангийн тэргүүн Дилав хутагт Данзанламэд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд, Жонс Хопкинсийн Их Сургуулийн профессор, доктор Кунчог Доржэ нар оролцлоо.
Энэхүү санаачилга нь Жонс Хопкинсийн их сургуулийн Johns Hopkins Medicine “Zero TB in Kids” төслийн хүрээнд Монголд хэрэгжиж буй анхны салбар төсөл юм. Эл төслийг Дилав хутагт сан санаачлан, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн болон олон хүн төвлөрдөг сургууль, дотуур байр зэрэг “кластер бүсүүд”-эд сүрьеэгийн илрүүлэг, шинжилгээг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм.
#zerotbforkids #сүрьеэгүйзавхан #cүрьеэгүймонгол
Facebook дээр манай түншүүдийг дагаарай: Дилав Хутагт Сан
